Том нисдэг ор, шинэ тухтай матрасс, Төв цэнгэлдэх хүрээлэнрүү харсан тагттай цонхтой
* 42инч Sony тв, юнивишн, интернэт
* Гал тогооны хэрэгсэл
* Хөргөгч.
* Нэг хоногоор түрээсэлж болно.
* 3с дээш хоног түрээсэлбэл хямдралтай
* Төв цэнгэлдэх хүрээлэнд тогтолттой өдрүүдэд нэмэлт төлбөртэй Хэмжээ : 35мкв
|
Үйлчилгээний нөхцөл :
1. "Apt.mn Guest house" үйлчилгээ нь зөвхөн вэб сайтаар захиалга авдаг тул чатаар, утсаар, бусад хэлбэрээр захиалга өгч залилан мэхлэгдэхээс болгоомжилно уу.
2. Үйлчлүүлэгч нь 18 насанд хүрсэн байх, өөрийн нэр регистер, гар утасны дугаарыг үнэн зөв бөглөсөн байх. Бид таны хувийн мэдээллийн нууцыг хадгална. Манай вэб сайт нь SSL хамгаалалтын холболт ашигладаг.
3. Захиалга эхлэх цагаас 6 цагийн өмнө (ажлын цагаар) цуцлах хүсэлт гаргаж цуцлах боломжтой (шимтгэл 10хувь). Мөн захиалга өгөөд байранд ороогүй цаг дууссан бол буцаан олгохгүй.
4. Эд хогшлыг эвдэлж гэмтээсэн бол үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ.
5. Цагаан хэрэглэл, орны матраас бохирдуулсан бол цэвэрлэгээний торгууль 250,000 төгрөг төлнө.
6. Оройн 21 цагаас хойш чанга дуу чимээ гаргахыг хориглоно.
7. Гадна хаалга чанга цохиж коридорт дуу чимээ гаргах зэргээр хөрш айлуудын тав тухыг алдагдуулахыг хориглоно.
8. Ус болон цахилгааны хэт их хэрэглээ хийхийг хориглоно. Үүнд Цахилгаан: 3KW -с дээш хэрэглээг 30 минутын турш, Усыг 1 цагийн турш нээх.
9. Хаалганы кодыг бусдад дамжуулж ашиглуулахыг хориглоно.
10. Хаалганы кодыг 5-н удаа буруу оруулсан бол хаалга 30 минут автоматаар түгжигдэхийг анхаарна уу.
11. Тухайн байранд зөвшөөрөгдсөн тооноос илүү хүн орохыг хориглоно.
12. Орон байранд чанга дуу чимээ гаргах, архидан согтуурах, мансуурах, бүх төрлийн тамхи татах, мөрийтэй тоглох зэргийг хориглоно.
13. Орон байранд порно (садар самуун) зураг авах, дүрс бичлэг хийхийг хориглоно.
14. Орон байранд мансуурах, биеэ үнэлэх, элдэв хууль бус үйлдэл хийхийг хориглоно.
15. Шөнө 00:00-с 06:00 цагийн хооронд захиалга өгч байранд орсон бол тухай өдрийн 12:00 цагт захиалга дуусахыг анхаарна уу.
16. Та орж гарахдаа бүх хаалгаа бүрэн хаана уу. Хэрэв хаалга онгорхой орхиж эд зүйлс алдагдсан бол үйлчилүүлэгч бүрэн хариуцана.
17. Танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй байхыг анхааруулж байна. Өөрийн аюулгүй байдлаа та өөрөө хариуцна.
18. Өмнө манайхаар үйлчлүүлэхдээ асуудал үүсгэж торгуулийг төлөөгүй бол дахин үйлчилгээ авах эрхгүй.
Захиалгын төлбөр төлсөны дараа таны гар утасны дугаарт мессежээр хаалганы код ирэх бөгөөд ухаалаг цоожийг ашиглан кодоор байранд шууд орох боломжтой.
|